-15.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Нийгэм

Монголын банкны холбоог Ө.Ганзориг удирдана

Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийг сонгожээ. Тус албыг Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О Орхон хашиж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан байна. Олонхийн саналаар сонгогдсон Ө. Ганзориг МБХ-ны ерөнхийлөгчөөр 2 жил ажиллах аж. Монголын банкны холбооны дүрмийн дагуу хоёр жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болвол дахин 1 жилийн хугацаагаар сонгож болдог байна.

Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй. Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв...

“Улаанбаатарын өвлийн наадам 2019" ирэх сард болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн...

Нийслэл 4700 орчим тонн бодис, давс нөөцөлжээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцөлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулбал бодис 50 хувиар, давс хоёр дахин их хэмжээгээр нэмэгджээ. Үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн уртасгасан цагаар 10.6 сая шоо метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон цаснаар 225.4 тонн...

Авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд санал авч байна

Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг...

Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ

Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Энэ хүрээнд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актын уялдааг хангах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн тоон үзүүлэлттэй уялдуулж, бүх шатны...

Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ

Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчлэх аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн...

Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ. Энэхүү тогтоолын дагуу Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний үйлвэр...

Нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.23 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2339...

ОБЕГ-аас завьт эргүүлийн тоог нэмжээ

Нийслэлийн онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх тул ард иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тус газар Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Аврах анги-105-ын 2 бүлэг өдөр бүр завьт эргүүлээр, нэмэлтээр Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 бүлэг хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
78%
1kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ