-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Нийгэм

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна....

Орон сууцны үнэ өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас 1 хувиар өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13  хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Шинэ орон сууцны нэг...

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн...

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ....тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.

Голуудын усны түвшин нэмэгджээ

Хангай нурууны араас усжих Идэр, Орхон, Урдтамир, өврийн Түй, Шаргалжуут, Чигэстэй, Буянт, Онги, Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Увс нуурын савын Тэс, Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдсэн. Идэр, Урдтамир, Балж, Шаргалжуут, Тэс, Баруунтуруун зэрэг голууд олон жилийн дунджийг 10-45 см, Орхон гол Бат-Өлзий, Хархорин сум орчимд үерийн түвшинг 15-20 см давсан байдалтай...

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 16-ны 22:00 цагЗам нээх хугацаа: 6 дугаар сарын 18-ны 06:00 цаг Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нутгийн зүүн хэсгээр энэ сарын 14, 15-нд бороо орж, сэрүүхэн байна

Нутгийн төв хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг...

Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа

2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна. Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан. Өнөөдөр...

"ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх замыг хааж засна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ажилчны гудамжны засварын хүрээнд "ТЭЦ III"-аас "Говь" ХК-ийн уулзвар хүртэлх нэг км авто замыг хааж, засна. Замыг өнөөдөр 23:30 цагаас эхлэн энэ сарын 16-ны 6:00 цагийн хооронд хаах юм. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ.  

Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ. Мөнгөний бодлогын зөвлөл  бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
1kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ