“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр 21:00 цагт эхэлнэ

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт төв талбайд өнөөдөр 21:00 цагт болно.

НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Ub dance” бүжгийн хамтлаг, “Lemons” хамтлаг, реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off, Motive зэрэг хамтлаг, дуучид оролцох юм. Уг үйл ажиллагаанд: 

  • 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;
  • Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;
  • 2015 оны UBS телевизийн "My Voice" тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;
  • Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, "One Championship" холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;
  • Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.

Мөн тоглолт 00:30 минут хүртэл үргэлжлэх ажээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here