Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил эхэллээ. Тодруулбал эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалт болох 4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га...
О.Мягмарсүрэн: Монгол цэргүүд очсон улс, орон бүрдээ нэгдүгээрт байдаг, маш нэр хүндтэй
“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”.
Монгол Улс энэхүү ажиллагаанд 2002 онд анхны офицероо илгээснээс хойш даруй 23 жилийг үджээ. Энэ хугацаанд гурван тивд болсон энхийг сахиулах ажиллагаанд манай орноос давхардсан тоогоор 23 мянга орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Техник шалгах байрын дарга, сургагч ахлагч О.Мягмарсүрэн юм. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн монгол цэргийн...
Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.
Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад...
Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа
НЗДТГ, Авлигатай тэмцэх газартай хамтран “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг жанжин Д.Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.
Өдөрлөгийн үеэр иргэд, хүүхэд залуучуудад дараах гарын...
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраас зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар хүйтэн байх бололтой Мөн...
Нийслэлд хоёр өдөр согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй
Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.
Уг аян нь тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг...
Нийслэлийн гол замуудыг долоодугаар сарын 5-наас өмнө засаж дуусгана
Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн бөгөөд гол замын засварыг ирэх долоодугаар сарын 5-наас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг засаж байгаа юм. 2007 оноос засаж, шинэчлээгүй тус замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байгааг албаныхан хэллээ. Учир нь, хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн автобусны буудал, гэрлэн дохионы ойролцоо...
Батлан хамгаалах салбар “Сүзүки жимни” маркийн 60 автомашинаар паркаа шинэчиллээ
Батлан хамгаалах салбар энэ онд 60 автомашинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Сүзүки жимни” маркийн төмөр хүлгийг өнөөдөр хүлээлгэн өгчээ.
Тус салбарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн бол өчигдөр “Ниссан Навара” маркийн 20 машиныг цэргийн ангийн...
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжиж баталлаа. Төслийг Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
2kmh
6%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-17
°
- Advertisement -









































