“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.Сургалтын үйл ажиллагааг нээж дарга, хурандаа Г.Галбадрах үг хэлж амжилт хүслээ. Энэхүү сургалтаар алба хаагчдад нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар сонсгол болон харааны бэрхшээлтэй, дауны хам шинжтэй, аутизмтай хүүхдүүдтэй харьцахад анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргэж, дохионы хэлний анхан...
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр Цэргийн штабын офицер, ахлагч нар сургалтыг зохион байгуулж байгаа юм.
“Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй.
Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гардсан Алдарт эхчүүдийн олонх нь 34-39 настай,...
Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо орж, сэрүүснэ
Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6-+11 градус, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн...
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг засна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хааж засна.
Зам засварыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 26-ны 6:00 цагийн хооронд хааж хийх юм. Авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх бөгөөд засвар хийх үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөжээ.
Зэвсэгт хүчний офицерууд Гавьяат нисгэгч боллоо
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, дараах эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.
Гавьяат нисгэгч цолоор:Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Доржийн Жигжид,
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад дайчин, нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Галхүүгийн Сарангэрэл,
Зэвсэгт хүчний 337 дугаар...
Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хороо, Денверийн гудамжны авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх 1.4 км авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 26-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлана.
Зам засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч...
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн харьяа охин компани байгуулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн өмч хувьчлалын жагсаалтаас барилга хасах тухай, Нийслэлийн өмчид 4 цэцэрлэгийн барилга байгууламж бүртгэн авах тухай, Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг...
Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-29.9
°
C
-29.9
°
-29.9
°
69%
1kmh
4%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-17
°
- Advertisement -









































