Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдэд болно
Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн номын баярыг “Илүү их уншья” уриан дор гурав хоног явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ....
Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт ХБНГУ-д болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож байна. ХБНГУ-д болж байгаа энэхүү уулзалтад дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар энхийг сахиулах ажиллагааны ирээдүйн чиг хандлага, улс орнуудын оролцоо, улс төрийн дэмжлэг, сорилтод нөхцөлд үр дүнтэй, шуурхай хариу үзүүлэх чадавх зэрэг асуудлаар хэлэлцэж байгаа...
Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.
Тус барилга нь зоорьгүй нэг давхар бөгөөд оффис, уулзалт, ариун цэврийн болон дулааны узелийн өрөөтэй. Мөн гадна талбайд ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, автомашины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд бий.
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл гүүр барих ажлын явц 82 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал угсарсан, холбоос төмөрбетон арматурыг мөн угсарч байна.
Хаврын тариалалтад буудайн үр 32 мянган тонныг бэлджээ
Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 2025 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар 32 мянган тонн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 22.1 мянган тонноор буурчээ. Техникийн хувьд авч үзвэл булын 98.1 хувь, өргөн холбооны 98.2 хувь, үр тарианы үрлүүрийн 93.4 хувь, анжисны 95.2 хувь, төмс, хүнсний ногооны үрлүүрийн 97.6 хувь, дугуйт тракторын 94.9...
Нутгийн зүүн хагаст өнөөдөр бага зэрэг сэрүүсэж, бороо цас орно
Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл,...
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм.
Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэр бээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн...
Арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын...
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа. Говийн бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэлд говийн...
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатартай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Зуут травел” компани хамтран тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах арга хэмжээ” хөтөлбөрийг зохион байгуулж БНХАУ-ын аялал жуулчлалын 100 компанийг урьж, дотоодын аялал жуулчлалын онцлогийг танилцууллаа. Гадаадын жуулчдыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаар БНХАУ-ын Бээжин, Шанхай,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
0kmh
5%
Баа
-10
°
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-14
°
Мяг
-18
°
- Advertisement -









































