Академич хэргэм хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрдэмтэд Академич хэргэм хүртээлээ.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Мижидсүрэнгийн Бямбасүрэн,ШУТИС-ийн Математикийн тэнхимийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор Дашдондогийн Цэдэнбаяр,Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Түүхийн шинжлэх ухааны доктор Цэгмэдийн Цэрэндорж нар академич хэргэм хүртлээ.
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай
Нийслэлээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцлоо.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой юм.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл,...
Улаанбаатарын хоёр дахь том задгай талбай Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орно
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвөрийн хөрөнгөөр 21 мянган мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажлыг одоогоос гурван жилийн өмнө эхлүүлсэн байдаг.
Тус цогцолборын зураг төслийг 2021 онд боловсруулж, 2022 онд газрыг чөлөөлсөн юм. Ингэхдээ 24 айлтай зөвшилцөж газрыг нь чөлөөлжээ. Улмаар барилгын ажлыг эхлүүлж, өнөөдөр 90 хувийн гүйцэтгэлтэй явааг албаныхан онцоллоо. Тус цогцолбор нь 95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн...
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өчигдрөөс ажиллаж эхэллээ.
Энэхүү эргүүлийг Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа аж.
Үүнд, НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу...
Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас үүдэн эвдрэл ихээр үүсэж байна. Иймээс УБЗАА-наас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран камерын хяналтыг сайжруулж, өнгөрсөн 18 хоногийн хугацаанд тус явган хүний зам дээр 34 автомашин байршуулсан зөрчлийг илрүүлжээ. Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд...
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШТС болон газрын тосны бүтээгдэхүүн агуулах, хадгалалтын аюулгүй байдал, стандартыг хангуулах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас ХУД-ийн 3 дугаар хороонд ажиллалаа.
НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа...
Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчилнэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, зарим...
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш...
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Өнөөдрийн байдлаар эхний 2.6 км замын...
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн билээ. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
77%
0kmh
1%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -









































