-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Нийгэм

Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтын хяналт шалгалтын ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ГССҮТ-ийн замын эсрэг талд барилгын үйл ажиллагаа явуулж буй “Төгс хурц констракшн” ХХК-ийн барилгын түр хашаа, орчны...

Нийт нутгийн 6 хувь нь ой хээрийн түймэрт өртөх эрсдэл маш их байна

Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг гаргахад тавдугаар сарын байдлаар нийт нутгийн 23.1 хувь нь бага, 7.4 хувь нь дунд, 5.4 хувь нь их, 6 хувь нь нэн эрсдэлтэй байна. Тус зураглалыг гаргахдаа 2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 5 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашиглажээ. Манай орны нийт газар нутгийн 7.9...

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ

Жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих, борлуулалт, зах зээлийг нь тэлэх, олон нийтэд бараа бүтээгдэхүүнийг нь таниулан сурталчлах зорилготой “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн дөрвөн өдрийн туршид Төв талбайд дэлгэж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэн худалдааг нээж Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг...

“Эх оронч сурагч” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан билээ. Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт...

ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна.  Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.  ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99...

Зарим газрын авто замыг хааж, шинэчилнэ

Нийслэлийн  хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй.  Энэ ажлын хүрээнд Жанжин клубийн авто замаас Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг энэ сарын 13-ны 23:00 цагт хааж, зургаадугаар сарын 17-ны 06:00 цагт нээх юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг энэ сарын 11-нээс хийж...

12 их, дээд сургуулийн 62 оюутан жуулчдад тусална

Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоотой хамтран ᠌᠌”Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаа Улаанбаатар хотын 12 их, дээд сургуулийн 62 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. Монгол Улс жуулчдын...

Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх сургалт болж байна

 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар,  Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод...

Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламж болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн...

Зарим газарт зам хааж, шинэчилнэ

Нийслэлийн  хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй.  Энэ ажлын хүрээнд дараах чиглэлд авто замын засварын ажлыг хийхээр  төлөвлөөд байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрладаг Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг хаана. Энэ сарын 10-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд нээх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
65%
0kmh
9%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-17 °
Дав
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ