-27.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд...

Зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна

Нутгийн зүүн хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга...

Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг байна

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын байгууллагуудаас ирүүлсэн тайлангаар нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв дундаж үнэ 7.1 сая төгрөг байна. Эдгээр байгууллагын худалдсан худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн 54 хувийг газар, 41.8 хувийг орон сууц, 3,4 хувийг арилжааны зориулалтай ҮХЭХ, 0.3 хувийг...

Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар бороо, цас орж, говиор салхи шуургатай

Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан...

Тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд орон хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг асуудлууд үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286...

Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60...

НИТХ: Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа Монгол Улсын хууль тогтоомж, НИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, оршуулга, голын хамгаалалт, тохижилт болон нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамжийн төлөвлөлт хяналт, хог хаягдлын менежментийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын үйл...

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Даян дэлхийд монгол цэргийн яруу алдар бадартугай

Манай улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр...

Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн

Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Явган замын ажилтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Сүхбаатарын талбай орчимд ажиллалаа. Д.Сүхбаатарын талбай орчимд төв талбайн хоёр талын нийт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ