"Оюутан эргүүл" ажиллуулж эхэлжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Цохилт" арга хэмжээний хүрээнд энэ сарын 12-ны өдррөөс эхлэн "Чингис СООСЭ" Олон улсын харилцааны сургуультай хамтран "Оюутан эргүүл" арга хэмжээг зохион байгуулж байна.
Дээрх хугацаанд 60 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл гаргаж ажиллуулж байна.
Тус дүүргийн...
АНУ-ын визний нөхцөл хөнгөрөх үү
Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхлүүллээ.
АНУ-д зорчиж буй манай иргэд...
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Маргааш төв талбайгаас Хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай
Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн...
Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн...
Олон улсын стандартад нийцсэн сургуультай боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, сурагчидаа хүлээн авлаа.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Тус сургууль нь нэг ээлжиндээ 640, хоёр ээлжиндээ нийт 1280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Сургуулийн барилгын хөрөнгийг 2014 онд дүүргийн удирдлагууд төсөвт суулгаж, “Батас Өргөө” ХХК барилгыг олон улсын стандартын дагуу барьсан...
Ирэх сараас ОХУ улаан буудай нийлүүлнэ
Манай улс ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудай нийлүүлэхээр болсон. Тэгвэл импортын улаан буудайг ирэх сард оруулж ирнэ хэмээн салбарын яамнаас мэдээлж байна.
Одоогоор дотоодын улаан буудайн борлуулалт 20 гаруй хувьтай байгаа бөгөөд гурилын үйлдвэрүүд нэг удаагийн худалдан авалтаар 5000-20 000 тонн хүртэл улаан буудай худалдан авч буй аж.
10 дугаар сарын эхээр Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас...
Урлагийнхан цалингаа нэмэгдүүлэх тэмцэлд нэгджээ
Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэх болсноо дуулгав.
Мэдэгдэлд,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх,
Соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол...
Сүгияама Тэрүзо Улаанбаатарын түүхийг харуулсан гэрэл зургуудаа дэлгэлээ
Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг нээлтээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм.
Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн...
Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэж байна.
Харин малчдын түвшинд өнөөдрийн байдлаар/2017.10.13/ 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
65%
1kmh
35%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-19
°
Дав
-22
°
Мяг
-20
°
- Advertisement -









































