Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс бэлтгэжээ
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг гарган орон нутагт хүргүүлснээр аймгууд өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөгөө, албан даалгавар гарган нийт сумдад хүргүүлэн хэрэгжүүлж байна.
Засгийн газрын тогтоолоор зун, намрын отор зохион байгуулах,...
ОХУ шүлхийн эсрэг вакцин тусламжаар өгөв
ОХУ-ын Засгийн Газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1.280.700 тун вакцин өчигдөр хүлээн авлаа.
Шүлхий өвчнөөс сэргийлэх 2 дугаар ээлжийн уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832.0 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150.0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна.
Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ.
Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны...
Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд хориглох шийдвэр гаргалаа.
Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
Анх 2015 онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг таван жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч...
Зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги ашиглалтанд орно
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах аврах ангиудыг байгуулж байна.
Тухайлбал нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.
Барилгын ажлын гүйцэтгэлтэй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн...
Нарангаас Орбит хүртэлх замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.
Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.
Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны зургадугаар сарын 27-оос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ...
УДЭТ-ынхан ирэх сард түүхэн жүжгүүдээ тоглоно
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сард түүхэн жүжгүүдээ тоглоно. Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийг аравдугаар сарын 6-нд Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгээр нээхээр товложээ. Үүний дараа "Тэнгэрийн хүү", "Тамгагүй төр", "Саран хөхөө", "Тэмүүжин" жүжгийг тоглох аж.
Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хориглолоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ.
Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны...
Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил ирэх долоо хоногт дуусна
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын насжилтын хугацаа дууссан бөгөөд эвдрэл гэмтэл ихээр үүсэж иргэд зорчигчдыг бухимдуулах болсон.
Уг замын засвар арчлалтыг хариуцдаг “Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн бөгөөд энэ сарын 21-ээс эхлэн 187км-188км-т ээлжит засварын ажлыг эхлүүлжээ.
Засварын ажлын явцтай Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж энэ сарын 27-ны өдар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын...
Нийтийн тээврийн автобусанд хорт утаа шүүгч суурилуулна
-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРЧ БУЙ ХОРТ УТААГ 80 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ-
Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
PM буюу агаар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
65%
1kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-11
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -










































