Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор суурьшлын бүсүүдэд шинээр гал түймэр унтраах аврах ангиудыг байгуулж байна.
Тухайлбал нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хуурай мухрын зуслангийн чиглэлд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна.
Барилгын ажлын гүйцэтгэлтэй нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга нар танилцлаа.
Жи Си Ай ХХК хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор гүйцэтгэл таван хувьтай явагдаж байгаа талаар хэлж байлаа.
Гал түймэр унтраах, аврах шинэ ангийн барилга нийт 2,7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж 2018 оны IV улиралд ашиглалтанд орно