Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын...
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд, өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг юм. Тийм ч учраас Богд хааны ордныг төрөөс хамгаалах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1961, 1971 онд гарч байжээ. Гэвч Богд хааны зуны ордны...
И-баримтын бүртгэлийг цахимжуулна
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Тэд цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг онцолсон юм.
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд 58.2 км урт явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ гэрлийн болон холбооны шон дээгүүрх ил кабелуудыг газар доогуур сувагчилж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор НХОГ-ын Барилга...
Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Ипотекийн зээлийн хүсэлт өгсөн иргэд 2-3 жил дугаарлаж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, зах зээлийн, эрэлт нийлүүлэлтийн оновчтой зохицуулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчны шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааны шийдэл гаргаж энэ сарын 25-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд...
Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг “ТАСО” компани өөрийн үйлдвэрлэсэн чулуугаар тохижуулж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах,...
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор дуусгах юм. Түүнчлэн голын голдирол тохируулгын ажил үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц хананаас дотогш тус бүр 3 метрийн өргөнтэй чулуун ресберм...
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:
Төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,...
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
76%
1kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
Мяг
-18
°
- Advertisement -









































