Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 нэгж талбарт газар чөлөөллөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар нийслэлийн хэмжээн дэх газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Ханын материал, Шархад дэд төв зэрэг гэр хорооллыг орон сууцжуулах ажил, авто зам, замын байгууламжийн ажил, инженерийн шугам сүлжээний ажил, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажилд...
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
Улаанбаатар хотоос 2024, 2025 онд нэгдүгээр түвшний авто замуудын засвар, шинэчлэлтийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Энэ хүрээндээ 2024 онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр 2025 онд нийслэлд хэрэгжүүлж байгаа авто замын төслүүдийн талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Тэрбээр...
Баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно
Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24...
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил63 хувийнгүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулаан, цахилгаан хангамж,...
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс үерийн эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд нийт 102 км...
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар сард эхэлсэн бөгөөд ирэх хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна гэв.
“Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Манай ажил хийж байгаа талбай орчимд аж ахуйн нэгжүүд ихтэй учраас явган замын хавтангаа тавиад бэхжиж амжаагүй байхад машин техниктэйгээ бараа материал...
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ
Нийслэлийн Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэрлэх үйлдвэрийн барилгын ажил 99.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэрийг хариуцан ажиллуулах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, өнгөрсөн долоодугаар сарын 31-нд ажилдаа орсон байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, нийслэлийн...
Төв, говийн аймгуудын өмнөд хэсгээр аадар бороо орно
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь 24мх17.4м хэмжээтэй хоёр блок, 24м х18м хэмжээтэй нэг блок нийт гурван блок бүхий 2,534.4 ам.метр барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн...
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхааруулав
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй гарчээ.
Энэхүү үнэлгээгээр 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум байна. Мөн Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгаа тул эртнээс өвөлжилт бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
65%
0kmh
9%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-16
°
- Advertisement -









































