-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Нийгэм

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг  улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тогтоосны дагуу 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.  Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор...

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг...

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан....

Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтыг хийж байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газраас 7, нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 6, нийслэлийн Байгаль орчны газраас 6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 5, нийт 24 албан хаагч багтаж байна. Өчигдрийн байдлаар нийт 24 албан хаагч таван автомашинтай Баянзүрх,...

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байна

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Энэ талаар “Бодь Пропертийз” компанийн төслийн менежер В.Энхтөр ярихдаа, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1, 2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар сард ашиглалтад оруулна. Үүнд, дөрөв блок бүхий...

СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно

СХД-ийн 28 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 89 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай болон гадна талбайн тохижилтын ажлуудыг хийж байна. Тус сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулах бөгөөд барилга угсралтыг “Бумбод” ХХК гүйцэтгэж байна.

Монголын энхийг сахиулагчид жендэрийн тэгш байдлын үлгэр жишээ боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хаалтын ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч...

Ойрын өдрүүдэд гурван байршилд зам хаана

Нийслэл хотод өрнөж буй зам засвар, ус дамжуулах болон дулааны шугам солих ажилтай холбогдуулан өнгөрсөн сараас хэсэгчлэн зам хааж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр, маргааш нийслэлийн гурван байршилд зам хаахаар төлөвлөжээ. Тодруулбал, ДЦС-3, 4 компани руу ус дамжуулах шугам хоолой татах ажлын хүрээнд Баянгол дүүргийн XX хороо, Цагдан хорих 461-р ангийн баруун хойд талын туслах замыг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд хаана. Тиймээс...

Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 2026-2028 онд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатайг судалжээ. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд ажиллаж, тухайн дүүргийн хороодын Засаг дарга болон сургуулийн захирлуудтай уулзаж, санал солилцлоо.  Тодруулбал, энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл...

Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай

Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ