-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Нийгэм

Нийслэлийн баруун бүст цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачилгаар нийслэлийн баруун бүсийн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. Үүнээс гадна нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт тулгамддаг нэг асуудал нь цэцэрлэгийн хүртээмж байдаг. Өнөөдөр 22 дугаар хороонд мөн 100 хүүхдийн...

“Учиртай гурван толгой” дуурийг толилуулна

УДБЭТ-ын уран бүтээлчид Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 09-нд тайзнаа толилуулна. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байна. Энэхүү дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий...

Тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмнэ

2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд: Үндсэн чиглэлийн үйлчилгээний талаар: Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 794 автобус,...

Ойн хөнөөлт шавьж устгалд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай

Ойн хөнөөлт шавьжийн голомтыг бууруулах, тархалтыг хязгаарлах тэмцлийн ажлын 2017 оны гүйцэтгэл, шинээр хийх ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон 13 аймаг 85 сумын 2 сая га талбайд тархалтын судалгаа явуулах, 150 мянган га талбайд хөнөөлт шавьжаас хамгаалах тэмцлийн ажил явуулж, 60 хувийн ажлын гүйцэтгэлтэй байна. Ойн хөнөөлт шавьжийн биологийн онцлог...

Наадмын үеэр рейлбус 500 төгрөгөөр үйлчилнэ

Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ. Рейлбусын хамгийн эхний аялал өглөө 7:20 цагт Вокзалаас эхлэх бол хамгийн сүүлийн аялал нь орой 19:52 цагт дуусах юм.

3400 тонн мах, махан бүтээгдэхүүн Иран, БНХАУ, Вьетнам улс руу экспортлоно

  Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц сайн мэдээ цуварсаар байна. Тухайлбал, “Мах маркет” компани энэ жил Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 2000 тонн халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах, Бүгд Найрамдах Вьетнам Улсад 200 тонн ямааны зумалсан мах, БНХАУ руу 1200 тонн дулааны аргаар боловсруулж, чанасан үхэр, ямааны мах гаргахаар төлөвлөжээ. Одоогоор 600 гаруй тонн мах гаднын орнууд руу экспортолсон байна....

Цагдаа нар цол нэмлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдадаа цол олгож, шагнал гардууллаа. Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 203...

Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа. Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна. Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн...

БНСУ-ын зээлээр 43 автобус авчээ

БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй, аж ахуйн нэгжүүд санхүүгийн байдлаасаа болж 7-8 жилийн насжилттай автобус...

Сумдад аврах анги байгуулна

Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо. IV зэрэглэлийн гал унтраах анги 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан албан хаагчийн тоог 39-өөр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ