200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна
11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.
Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.
Угаартсан хүнд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж гаргалаа.
Хордлогын шинж тэмдэг илэрсэн үед Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарт цаг алдалгүй дуудлага өгөх, түргэн тусламжийн эмч иртэл дараах тусламж үзүүлэхийг зөвлөж байна.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн...
Томуугийн эсрэг вакцинаар цэцэрлэгийн 87.130 хүүхдийг дархлаажуулна
Эрүүл мэндийн сайдын А/451 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
“Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87.130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6.150 хүүхдийг улирлын...
Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 73 дугаар...
Нийслэлийн захиргааны 4-р байрыг дуудлагаар худалдана
Нийслэлийн Засаг захиргааны 4-р байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа энэ 10-р сарын 28-нд болно. Энэ талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас зарлажээ.
Тус барилга нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг. 1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, зоорийн давхартаа 17 машины гарааштай,...
“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлж эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Хөдөлмөр Халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Ээлтэй Ертөнц” ТББ-ын санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 150 хүүхдийг “Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ 2019 оны 10-р сарын 05-10-ны өдрүүдэд ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд “ЧИ ГАНЦААРАА БИШ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд амралтын хугацаанд ...
Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ.
Нүхэн гарцыг шинээр засч ашиглалтад оруулснаас хойш энэ байдал үгүй болж,...
Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа
НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой 2020 онд тохиох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа....
62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэгийн үндсэн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай байсан бөгөөд өргөтгөлийн барилга баригдсанаар одоо тус цэцэрлэг нийт 500 хүүхдэд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
Зургаан бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Офис констракшн” ХХК барьж гүйцэтгэсэн байна. Мөн 2019 онд НЗДТГ, Германы Олон Улсын...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
0kmh
75%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
- Advertisement -









































