-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Нийгэм

Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг талаас урдаас хойшоо чиглэлтэй, оройд ажил тарах үед Гурвалжингийн гүүрээс...

Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний...

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд батламжаа гардлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр батламжаа гардан авлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг БСШУСЯ, МУИС дэмжин ажилласан юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах ёслолын ажиллагааны нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ““Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийдгийн нэг нь энэхүү оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм. Тэтгэлэгт хамрагдсан...

Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Оюутны хотхоны дунд 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 280 хүүхдийн хүчин чадалтай 420 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлгийн 50 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэжээ. Хуучин барилга 100 хүүхдийн хүчин чадалтай...

Тээвэрчид, нийтийн тээврийнхэн ХНХЯ-ны гадна жагслаа

Зохистой хөдөлмөрийн Дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2019.10.07/ ХНХЯ-ны гадна цуглаан зохион байгуулж, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргэлээ. МТХГТА-ны ҮЭ-ийг холбоог төлөөлж Петростар ХХК-ний ахлах түгээгч Ч.Чулуунцэцэг: “Үйлчлүүлэх автомашины тоо нэмэгдсэнээр нэг түгээгчийн түгээлт хийх тоо дагаж өсдөг. Шатахуун түгээх үед нүүрстөрөгчийн ханасан хий буюу машины түлшний савыг онгойлгоход маш хүчтэй...

Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан asдүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ “2019 оны 10 дугаар сарын 3-5-ны...

Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрхийн шинэ гүүрийн ажлын...

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа

2019.10.04 шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож,...

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй. Нийслэлийн...

"ТБД Андууд"-ын уулзвараас 25 дугаар эмийн сан хүрэх авто замыг түр хаана

Геодези, Усны барилга байгууламжийн газар (ГУББГ)-аас ус зайлуулах шугам тавихтай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө буюу "ТБД Андууд"-ын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрийн 23.00 цагаас эхлэн түр хаах болжээ. Тус авто замыг маргааш буюу энэ сарын 6-ны 07.00 цагт нээх юм. Түүнчлэн Хан-Уул дүүрэг, 75 дугаар сургуулийн баруун талын авто замыг өнөөдрийн 23.00 цагаас маргааш өглөөний 07.00 цаг хүртэл түр хаана. Тус...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
1kmh
5%
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ