“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж байна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жил бүр нийт ажилчдыг хамруулсан сургалт зохион байгуулдаг. Энэхүү сургалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр компанийн нийт ажилтны эзэмшсэн мэдлэгийг бататгах, шинээр мөрдөгдөж буй журам, горимуудыг танилцуулж, ажилтны мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажиллах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ жилийн хувьд тус сургалтад компанийн нийт ажилчдыг хамруулахаар 5 дугаар сарын 29, 06 дугаар...
Төл бойжилт 98.0 хувьтай байна
Оны эхний 29.7 сая эх малын 74.5 хувь буюу 22.0 сая 152.9 мянган хээлтэгч төллөж 21.0 сая 609.5 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.0 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 595.3 мянга болж оны эхний нийт малын 0.90 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.
Бэлчээрийн ургамал ургалтын байдал Хөвсгөл, Булган,...
Улаанбаатар хот ухаалаг зогсоолтой болно
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ.
Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэт олон улсын стандартын дагуу тоноглогдсон ухаалаг зогсоолууд энэ сарын...
Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна
Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр боллоо.
Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилтнуудаа дэмжих чиглэлээр Солонгосын талтай хамтран ажиллана
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны зургадугаар сарын 3-ны өдөр байгууллаа.
Санамж бичгийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн дэд ерөнхийлөгч Пак Жон Ха нар үзэглэв.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд компанийн ажилтнууд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх болон зорилтот сургалтуудад хамрагдаж, эрүүл мэндийн болон байгууллагын урамшуулалт аялал зэрэг хөтөлбөрт оролцох...
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
2019.06.04 байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна.
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0...
“УЛААНБААТАР ХОТЫН БҮЖГИЙН СПОРТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн болно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 8-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.
Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын...
Хотын Захирагч Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов.
Уулзалтын үеэр Хотын захирагч “Та...
“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна.
Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм.
Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу төлөвлөсөн байршилд...
50 га газар олгох шийдвэр огт гараагүй
Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийв. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хийсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -









































