100 айл орчимд хяналт шалгалт хийж эхэллээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолын дагуу иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар өгсөн үүрэг даалгавар, иргэд оршин суугчдын санал гомдлыг барагдуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч...
Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг шалгах, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар ирүүлсэн...
Монелийн нийтийн тээврийн 3 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулна
Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны энэ сарын 30-ны өдрөөс тавдугаар сарын 7-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Үүнд:
Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон...
“Боловсролын чанарын шинэчлэл”төслийн удирдлагууд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн удирдагч Рабиа Али тэргүүтэй ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар боловсролын салбар, тэр дундаа ЕБС-дыг чанаржуулах, ном, сурах бичиг, танхим, тоног төхөөрөмжөөр хангах, багш нарын боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулах талаар санал солилцлоо.
Тодруулбал: Аймгийн удирдлагуудын зүгээс боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудал, ерөнхий боловсролын чанарыг ахиулах зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээг онцолж...
МСҮТ-ИЙН ТӨГСӨГЧДИЙГ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ХАМРУУЛНА
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс бэлтгэгдэж буй мэргэжлүүдийн онцлог, чиг хандлагын тухай олон нийтэд хүргэх зорилгоор “Мэргэжлийн боловсрол-бидний ирээдүй” нэг сарын аяны нээлтийн ажиллагааг хийлээ.
Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Съезхан, ХХҮЕГазрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Ганболд, Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Заманбек, МСҮТ-ийн захирал...
“Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр төрийн болон...
Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өгөв
Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253,7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж...
Монгол Үндэсний соёлыг сэргээн босголцсон Архад Бакула
Тайван замаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд бий болсон пост коммунист, үндэсний бахархал дүүрэн шинэ Монголын нэг онцлог бол эзэн Чингис хааныг үндэсний баатар гэж албан ёсоор үнэлж хүндэтгэдэг болсон.
Үндэсний соёлын энэхүү цоо шинэ хэв шинж ардчилсан шинэ үндсэн хуульд ч тусгалаа олсон.1990-ээд оны эхэнд олон хүн үндсэн хуульд буддын шашныг төрийн шашин гэж нэрлэхийг хүссэн ч, зарим төрийн бус байгууллага, бусад улсын элчин...
Уламжлалт “Үндэсний бичиг үсгийн баяр” болно
Уламжлалт “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ыг “Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв,Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын...
“Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
НТӨ 1800-1200 жил, хүрэл зэвсгийн дунд үе, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын морин тэрэг, неолитын үеийн “Төрж буй эмэгтэй”, Дундговь аймгийн Өлзийт сум Дэл уулын “Бөөгийн дүрслэл”, хүч үзэн барилдаж буй хоёр хүн, үлэмж биет аварга хүмүүс, тэднийг тойрон хүрээлсэн хүмүүс, ан амьтан зэрэг хадны дурсгалыг гэрэл зургаар харуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн Уран зургийн галерейд үзэгчдийн хүртээл боллоо.
Энэ бол найруулагч, продюссер Б.Баярын “Хаданд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
0kmh
1%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -










































