Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Их цэвэрлэгээний...
Нийслэлийн “Үндсэн хууль”-ийг чамбайруулах шаардлагатай байна
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн төлөөлөгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албаны хүмүүс оролцож, хуулийн судалгааны баг, нийслэл, дүүргийн төлөөлөгчид 140 гаруй хүн оролцов.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь анх 1994 онд батлагдсанаас хойш шинэчлэгдээгүй 24 жил болсон. Энэ хугацаанд нийслэл...
Хаан банк жилийн хугацаанд 174 шүүгчид нэг хувийн хүүтэй орон сууцны зээл гаргаж өгсөн
Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Баатаржав, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсайхан, хуульч, эрх зүйч н.Энхтүвшин, сэтгүүлч М.Наранбаатар нар Шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар “Шүүхийг сайнтай муутай, захиалгатай талаар ерөнхийдөө манайхан ярьцгаадаг. Гэхдээ арай ч ийм дээрээ тулчихсан байсныг мэдсэнгүй явжээ. Тиймээс та бүхэнд шинэ баримт дэлгэх гэж байна. Хаан банкнаас Монгол Улсын...
Энэ сарын 5-нд ханш нээх өдөр тохионо
Ханш нээх өдөр энэ сарын 5-нд тохионо. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэж зул өргөдөг.
Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг. Хорхой гэнэт...
Ц.Энгүүний үзүүлбэр дэлхийн шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтжээ
Ц.Энгүүний эхний шатны үзүүлбэр Монголын төдийгүй дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж “The voice global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтжээ.
Бичлэг:
https://www.youtube.com/watch?time_continue=139&v=5M90pC7oOdg
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 16-ны өдөр дуусна
Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл хоёрдугаар сарын 05-ны өдөр орон даяар эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр дуусах юм. ЭЕШ-ын бүртгэлийг 24 цагийн турш онлайнаар авах бөгөөд өмнөх оны төгсөгчтэй нийлээд 45 мянга орчим шалгуулагч шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ.
Шалгуулагчид нийт арван хичээлээс сонголтоо хийх бөгөөд бүх банкны картаар дамжуулан нэг шалгалтын төлбөр болох 5800 төгрөгийг төлөх гэнэ. Харин босго оноогүй монгол, хэл бичгийн шалгалтыг...
Хотын дарга “Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаах нь
Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн...
60 саяын шагналтай "Камержуулалт-2" аян ирэх сарын нэгнээс эхэлнэ
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЦГ-аас газраас хамтран нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах ажлын хүрээнд “Камержуулалт-2” аян эхэлж байгаагаа өнөөдөр мэдээлэв.
Орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын...
“Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт гэрээнд гарын үсэг зурлаа
НИТХ-ын 14 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм.
“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилтод заасны дагуу иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй...
Нийслэлд өнгөрсөн онд 2400 гаруй хос гэрлэлтээ цуцлуулжээ
Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2017 оны эцсийн байдлаар:
Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4, байнга оршин суугаа хүн амын хувьд 1 сая 462.9 мянга байгаа юм.
Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь байшин хороололд, 55.5 хувь нь гэр хороололд амьдарч байна.
...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-10.9
°
C
-10.9
°
-10.9
°
67%
1kmh
75%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -










































