Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг өнөөдөр зарлана
Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ-аас өнөөдөр гаргах гэж байна.
Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ.
АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж. Батлагдсан хуваарийн дагуу:
3 дугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан...
Сургагч багш нар бэлтгэгдэж байна
“Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ, МУЗН, Дэлхийн Зөн ОУБ хамтран боловсруулсан “Бэлэн бай” сургалтын багцаар 21 аймагт “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалт явагдаж байгаа билээ.
Тэгвэл Завхан аймагт иргэд, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох ‘’Бэлэн бай’’ сайн дурын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтанд Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжаар сургагч багшаар томилогдсон төрийн болон...
С.Батболд: Иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хаврын бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар 2018 онд нийслэлд хэрэгжүүлэх автозам барилгын төслүүд, түгжрэлийг сааруулах бодлого болон боловсролын салбарт хийх бүтээн байгуулалтын ажлуудыг хэлэлцлээ.
Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарцын талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцууллаа.
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 1.6 жил үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор...
Цэргийн дүйцүүлэх албыг 5 сая төгрөгөөр орлуулан хаана
Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтлоо.
Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн...
Айлуудын гэр нурж, цахилгаан дамжуулах багана унажээ
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи секундэд 24 м/сек хүрч, шороон шуурга шуурчээ. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад олон барилгын дээвэр хийсч, гэр нуран, цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан байна. Тодруулбал,
Ховд аймгийн Дуут сумын төвд гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр...
16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов
Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байхад үйлдвэрлэл явуулж,...
3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа амжиж татвараа төлөөрэй
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа энэ 7 хоногт дуусч буй тул та үүргээ биелүүлээрэй.
Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн...
"Зуны улиралд хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна"
Нийслэлд хийгдэх авто зам, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авто замын ачааллыг бууруулах, дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн, Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц,...
Ука шүүгч басагчдад хариуг нь "өгөв"
Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийг байлдан дагуулж буй "Voice of Мongolia" шоуны халз тулаан өчигдөр эхэллээ. Өөрөөр хэлбэл нэг багийн хоёр гишүүн хамтран дуулж шүүгчийн сонголтоор нэг нь үлдэж шоуг үргэлжлүүлэх боломжтой болох юм. Шоуны эхний үед Ука шүүгчийн багийг басах хүмүүс их байсан. Харин тэрээр өчигдөрийн халз тулаанд өөрийгөө хэн гэдгийг харуулж басагчдад хариуг нь өглөө. Дараа, дараагийн халз тулаанд Ука шүүгч...
Гүний худгийн ус ашигладаг байгууллагын худгийг бүртгэлжүүлж байна
Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
85%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
- Advertisement -










































