-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 5, 2025

Coffe talk

Х.Нямбаатар: НИТХ-аар татвар нэмэх биш, харин бууруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр: -НИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа....

П.Сайнзориг: Энэ жил авто зам ашигласны төлбөрөөс орж ирдэг 77 тэрбум төгрөгөөр зам засварын ажил хийнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Улаанбаатар хотод метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр/өчигдөр/ зарлалаа. Нийтдээ хэдэн төгрөгийн өртгөөр ямар ажлыг хэдий хэр хугацаанд хийж гүйцэтгэх юм бэ? -Метроны асуудал олон жил яригдсан. Энэ хугацаанд хэд,...

О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна

Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд зааснаар, бичиг...

Ж.Тэрбиш: Онцгой байдлын алба онцлог ихтэй учраас сайхан бүхэн нь намайг энэ албатай холбосон

Оноосон үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн болж, чимээгүйхэн хөдөлмөрлөх хүмүүсийг харах урамтай сайхан. Хэн ч юу ч гэж байсан, хэний төлөө, юу хийхээ мэддэг давуу талууд нь эзнээ тодотгон гэрэлтүүлдэг байх. Энэ удаагийн ярилцах зочноо ийнхүү тодорхойлж байна. Түүнийг Жанцандоржийн Тэрбиш гэдэг. Тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа дэд хурандаа цолтой алба хаагч...

Ц.Жамбалдорж: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь тогтвортой хөгжлийг хурдасгах хөшүүрэг гэдгийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа. -Та энэхүү...

В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна

Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг доройтуулсан тохиолдлууд сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг тодруулж, сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Эдгээр асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, хууль зүйн ухааны доктор (Ph.D),  профессор В.Оюумаатай ярилцлаа. -Нийслэлийн өмчийг хувьдаа хууль бусаар...

Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон....

Д.Бат-Эрдэнэ: Иргэд амралтын ая тух бус аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангах шаардлагатай

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.БАТ-ЭРДЭНЭ-тэй ярилцлаа. -Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Шуурхай штаб өнгөрсөн сараас ажиллаж байна. Шуурхай штаб өнгөрсөн хугацаанд ямар ажил, үүрэг гүйцэтгэсэн бэ?   -Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын даргын тушаал гарч, өнгөрсөн зургадугаар сарын 3-наас Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай...

Д.Сумъяабазар: Улаанбаатар эдийн засгийн хувьд биеэ даасан, хөрөнгийн эх үүсвэртэй байж хөгжинө

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийгээд буй. Төсвийн төслийн талаар болон бусад асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ирэх жилийн төсвийн төслөөс юуг онцлох вэ? -2023 оны нийслэлийн төсвийн төслийн хувьд эх үүсвэр хомс байгааг онцолмоор байна. Тухайлбал,...

“Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын мэдээллийг тэнцвэртэй өгнө”

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж буй. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо болж байна. Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгээс тодрууллаа. -Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна. Хоёр дахь санал асуулгын процессын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
1kmh
0%
Бям
-13 °
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ