-8.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 17, 2025

Coffe talk

Х.Номингэрэл: Авлигыг мөрдөх, илрүүлэх хуулийн систем хангалтгүй ажиллаж байна

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, судлаач Х.Номингэрэлийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.  -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн танай төрийн бус байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна бэ. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд гэхээр тун содон санагдсан учраас зорьж ярилцлага хийе гэж бодсон юм? -Манай төрийн бус байгууллага найман жилийн өмнө байгуулагдсан. Монгол Улсад эмэгтэйчүүд эрхээ эдлэхэд тулгарч буй бэрхшээлтэй хамтдаа тэмцэх, олон нийтийг...

С.Эрдэнэболд:Үзэл баримтлал бол АН-ын философи юм

Ардчилсан нам Үзэл баримтлалаа энэ сарын 7-нд Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Энэ талаар “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. -Ардчилсан намын Үзэл баримтлалыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж баталгаажууллаа. Үзэл баримтлалаа батлахын тулд шинэчилсэн төслөө бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, нэлээн ажил өрнөх шиг боллоо? -Ардчилсан нам Монголын улс төрд шинэчлэл, шинэ соёлыг авчрах ээлжит нэгэн алхмаа хийлээ. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа...

Арлын оронд “Ардын дипломатч”-ийн алба хашсан БАТБАЯР

Мэргэжлийн Сүмо бөхөд Монголын “алтан хараацай” болсон анхдагч, МСБХ-ны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр энэ удаагийн “Ярилцлага”-ын зочноор уригдлаа. - Танаас хамгийн сүүлд 10 жилийн өмнө ярилцлага авч байсан байна. Бүр анх гэвэл 20 жилийн өмнө таныг гавьяат тамирчин болоход сурвалжилж байжээ. Тэр үед та Японы сүмод ид шуугиулж байв. Бидний огт танихгүй сүмогийн ертөнцтэй ингэж танаар дамжуулж учирч байлаа. - Нээрээ тантай ингэж ярилцлагын ширээний...

Э.Эрдэнэсувд: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа. -Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу? -Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Нийт бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн,...

Д.Эрдэнэбат: УИХ, Засгийн газрын хариуцлагатай холбоотой тавьсан бидний шаардлага хэвээр байгаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн байдалтай холбоотой зарим асуултад хариулт өглөө. -Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд өрнөж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг ярилцсан уу? - Өнөөдрийн төр засагт авлига, аллага, хулгай гурав нүүрлэчихлээ. Тийм учраас Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагатай гэсэн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа УИХ дарга, Засгийн газарт илэрхийлсэн. Сүүлийн үед өрнөж байгаа...

Б.Пүрэвдорж: Хуулийнхан ЖДҮ-ийн зээлийн асуудлыг анхааралдаа авч шалгаж байгаа бол бидний хувьд чуулгандаа оролцох боломж нээгдэж эхэлж байна

Улсын Их хурлын гишүүн Б. Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг баталлаа. Төсөв батлагдах эцсийн хэлэлцүүлгийн үеэр танай намын бүлэг ажил хаясан. Төсвийг энэ сарын 15-наас өмнө батлах хуультай ч хугацаанаасаа өмнө батлагдчихлаа шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна. Хэт яарч баталсан төсөв болчихлоо гэж зарим гишүүн ярьж байна л даа? -Төсөв мөнгө батлах...

Р.Амаржаргал: Монгол төрийн бодлогыг УИХ биш, том компани, олигархи, мафиуд боловсруулж байна

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай ярилцлаа. Ээжийгээ амар амгалан байлгахыг хүсдэг байлаа -Сүүлийн үед аль чигийн ном түлхүү харж байна вэ? -Технологийн хөгжилтэй холбоотой номнууд харж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай холбоотой номнууд нэлээд уншиж байна. Орчин цагийн ардчиллын философийн шинж чанартай зүйлсийг нь судлах гэж оролдож сууна. Ирэх жил бид ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Ууж идэх арга хэмжээнүүдээс гадна...

Л.Эрдэнэчимэг: Эмэгтэйчүүдийн оролцоо хэр их байна, төдий чинээ хүний төлөөх нийгэм бүрэлдэнэ

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж байна. “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдсэн Ардчилсан эмэгтэйчүүд Сонгинохайрхан дүүргийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт зохион байгуулсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцав. -Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын  тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна. Эмэгтэйчүүд яагаад улстөрд орох шаардлагатай вэ? -“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшиж буй бүсгүйчүүддээ амжилт хүсье. Ардчилсан намын...

С.Эрдэнэ: Эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байх юм

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2019 оны төсвийг хэлэлцэх ёстой Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хэд хэдэн удаа хойшиллоо. Асуудал юунд байна вэ? -Хэцүү байгаа л даа. МАН бүрэн эрхийнхээ талаас илүүг элээчихсэн. Гэтэл олигтой хийсэн бү­тээ­сэн зүйл хомс байна. 2016 оны сонгуулийн мө­рийн хөтөлбөр нь бүр утгаа алд­чихлаа. Юм хий­вэл хий­чих ганцхан жил л үл­дэж. Тийм учраас дот­роо их толхилцож...

Б.Пүрэвдорж: МАН бидний үг, үйл хэргийг баллуурдах ажлыг маш сайн хийж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та  УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэлээд шүүмжлэлтэй үг хэлж байна. Үүний хариу юу, эргээд цахим ертөнцөд таны талаар бараан мэдээллүүд явж байна.  Анзаарсан уу? -Тийм ээ.  Харсан.  “Сайн муу хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй. Салхи ордоггүй жалга гэж үгүй”  гэсэн манай захчин ардын зүйр цэцэн үг бий.  Би аливаа асуудалд эмзэглээд байдаггүй.  Ийм хэрийн гүтгэлэг, шүүмжлэлийг хүлээн авч сурсан хүн. ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-8.9 ° C
-8.9 °
-8.9 °
79%
0kmh
0%
Мяг
3 °
Лха
3 °
Пүр
2 °
Баа
6 °
Бям
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ