-15.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Фото мэдээ

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12 цаг 00 минутад эхэллээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг...

Нүүрс эрчим хүчний группийн стратеги төлөвлөгөөг танилцуулна

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Уул уухайн долоо хоног 2022” арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн...

УИХ-ын дарга МУИС-ийн судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг нар (2022.11.28) Монгол Улсын Их сургуульд ажиллаж, судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Их сургууль нь судалгааны 40 лабораторитой. Үүнээс суурь шинжлэх ухааны чиглэлийн 20, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн 20 лабораторийг байгуулжээ. Эдгээр судалгааны лабораторид 95 профессор, багш, 62...

Багш нар цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсаж байна

Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд мэдээлэл өглөө.  Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байгаа. Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж...

“Илүү их уншъя” уриатай Номын баяр өнөөдөр өндөрлөнө

2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр өнөөдөр өндөрлөнө. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг УИХ-ын даргын ивээлд зохион байгуулдаг болсон юм. Улсын их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр...

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн...

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа гарч байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм. Энэ үеэр нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв...

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны...

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж бүхий 3.9 км авто замын ажил 63 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2.4 км авто замын суурь хучилтыг хийж дуусаж байгаа бөгөөд авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард багтаан нээх юм. Биднийг очиход барилгын ажлын талбайд 85 инженер, техникийн ажилтан 45 техниктэйгээр ажил гүйцэтгэж байлаа. Тодруулбал, авто замын хучилтыг 2 дэвсэгч,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
7%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ