“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн...
Баянбүрдийн тойргоос Тасганы овоо хүртэлх 1.9 км авто замын ажил 40 хувьтай байна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын...
Төв талбайд бүтээсэн “Green fest-2022”
БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэхюм.
Иргэд гэр бүл, найз нөхдийн хамт...
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цол:
Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш/Н.Ням-Осор /Их Засаг их сургуулийн ректор/Б.Жадамба / МУБИС-ийн зөвлөх профессор, Гавьяат...
Т.Халиунаа “Гоёл-2018” наадмын Топ моделиор шалгарлаа
30 дахь жилтэйгээ золгож буй "Гоёл-2018" наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадмаас хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ.
Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл "Гоёл" наадмынхаа тайзнаа өнөөдөр гоёлын даашинзтай алхаж наадмыг хаасан бөгөөд тэрбээр мөн отгон топ модельдоо шагналыг нь гардууллаа.
...
Монголын дүрслэх урлагийн хамгийн том бүтээлийг 12 жил урлажээ
Монголын дүрслэх урлагийн хамгийн том “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн нээлт МУЭ-ийн Арт галерейн танхимд энэ сарын 22-нд боллоо.
Зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нарын бүтээсэн уг бүтээл нь 21 м урт, 2.5 м өргөн, нийт 52.5 ам дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монгол зургийн анхны том хэмжээтэй бүтээл юм.
Зураач Н.Сэргэлэн “Дэлхийн нэг өдөр”...
Ерөнхийлөгч 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өчигдөр болж өндөрлөлөө.
Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.
Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн...
Афганистанд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний IX ээлжийнхэн Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлэв.
Энэ удаагийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ц.Энхцогт томилогдон үүрэг гүйцэтгэх бөгөөд тэрбээр “Бид олон улсад монгол цэргийн нөр их хичээл зүтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлаар олж авсан эрхэм нэр хүндийг үргэлжлүүлэн, эх орон, төр, ард түмнийхээ итгэл...
“Гоёл-2018” наадам үргэлжилж байна
Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Уг наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлж, 50 орчим нь шалгаран оролцож байгаа аж. Энэ сарын 26, 27-ны 13:00-19:00 цагийн хооронд “Mongolian fashion week” шоу “Blue sky towert” болох юм.
Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулж байгаа. Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож...
Улсын нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр боллоо. Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа ийнхүү шинэчилжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Тэрээр хэлэхдээ “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
0kmh
40%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -








































