30 дахь жилтэйгээ золгож буй "Гоёл-2018" наадам өнөөдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэхүү наадмаас хүн бүрийн тэсэн ядан хүлээдэг Топ модель хэмээх эрхэм шагналыг загвар өмсөгч Т.Халиунаа хүртлээ.

Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл "Гоёл" наадмынхаа тайзнаа өнөөдөр гоёлын даашинзтай алхаж наадмыг хаасан бөгөөд тэрбээр мөн отгон топ модельдоо шагналыг нь гардууллаа.