-15.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 18, 2025

Фото мэдээ

Цахим номын сангийн нээлт боллоо

Монголын залуучуудын холбооны төв байранд байрладаг “Солонгосын мэдээлийн төв”-д Цахим номын сан шинээр нээлээ. Монголын оюутан залуусын сурч боловсрох хүрээг өргөжүүлсэн энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ЭСЯ тусалсан бөгөөд Мэдээллийн төв байгуулснаас хойш 4000 гаруй солонгос номоор баяжуулж, өдөрт 40 гаруй хүнд үйлчилдэг байна. Энэхүү номын санд солонгос хэлээр чөлөөт сонголттой, уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны ном, сэтгүүлүүд, үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad...

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав

ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр боллоо. Нам бус залуусын хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Нэхүүл" жагсаалд оролцогчид Төрийн Ордны гадаа ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулган шаардах бичиг хүргүүллээ. Жагсагчид өргөсөн тангарагаасаа буцсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагыг тавьсан байна. Харин уучлал хүсэх нь ард түмнийг доромжилсон хэрэг учраас хүлээж авахгүйгээ тус бичигт илэрхийлжээ.  

Их цагаан тугийг цэнгүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Ёслолын дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай...

​Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж нүцгэн жагслаа

УИХ-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн нүцгэн жагсаал боллоо. Уг жагсаалтай зэрэгцэн шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн машинтай жагсаал мөн болов. Машинтай жагсагчид дуут дохиогоо дуугарган Төрийн ордныг гороолсон бол нүцгэн жагсагчид “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн алдааг яаралтай залруулах арга хэмжээ ав”, “Эрх мэдэлтэн та бүхэнд шударга ёс байна уу", "Ард түмний хэсэг болсон иргэдээ Засгийн газар харж хандаач", "Монголын цагдаа нохойд барьдаг мод биш" зэрэг лоозонг барьж...

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. 2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм. Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийсэн монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн ангилалд: ...

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө. Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн...

Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий...

Академич С.Нарангэрэлийг МУИС-ийн Эмирет профессороор өргөмжлөв

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор С.Нарангэрэлд “МУИС-ийн Эмирет профессор” цол олголоо. Энэхүү хүндэт цолыг МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм. Өмнө нь тус цолыг гурван эрдэмтэн хүртэж байв. Энэ цолыг 2015 онд бий болгосон байна.  ...

Нийслэлийн түүхт 379 жилийн ой тохиож байна

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд...

Поп дива Ж.Алтаагийн тоглолтуудын хувцасаар модель охид гангарлаа

МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktailnight” шоу тоглолтоо энэ сарын 19-нд“Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав. Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman”академи хамтарч зохион байгуулсан юм. “Fashion & cocktailnight” тоглолт дээр “Miss & Gentleman”академийн загвар өмсөгч охид дуучин Алтаагийн үе үеийн тоглолтуудынх нь хувцасыг өмсөж сонирхууллаа....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
78%
1kmh
40%
Баа
-20 °
Бям
-21 °
Ням
-16 °
Дав
-11 °
Мяг
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ