Эрүүл мэндийн сайд дархлаажуулалтын цэгүүдэд ажиллалаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хан-Уул дүүргийн ажилчны соёлын ордонд дархлаа сэргээх нэмэлт тунгийн явцтай танилцлаа. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд МҮХАҮТ-д болж буй үзэсгэлэнд оролцлоо. Тус үзэсгэлэнд Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс 9 хүний бүрэлдэхүүнтэй дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины III-р тундаа хамрагдах боломжоор хангаж байв.
Хан-Уул дүүрэгт дархлаа сэргээх нэмэлт тун буюу III-р тунгийн явц хамгийн өндөр...
Хөгжлийн банк 1 их наяд 87.3 тэрбум төгрөг барагдууллаа
Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,087.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 732.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл...
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно
Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөө маргаашдаа цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 2 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 2-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар...
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн...
“Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн баримтыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023...
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.
Нөөцийг махыг энэ...
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН 100 ЗАЛУУ ШАГНУУЛЛАА
Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр Тавантолгой түлш ХХК-ийн зуун ажилтан, албан хаагч Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, “МЗХ-ны 100 жилийн ойн медаль”-иар шагнууллаа.
Шагнал гардуулах үеэр, Хангамж, худалдан авах ажиллагаа хариуцсан албан дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монголчууд бид Ардын хувьсгал ялсны 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бидний өвөг дээдэс, аав ээжүүд бидний өнөөгийн монгол орныг авч...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны...
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж...
Нийслэлд 11 төрлийн халамжийг давхардсан тоогоор 1,088,314 хүнд олгожээ
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийгмийн халамжийн газрын үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ. Тус газар нь нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 2020...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
66%
2kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -







































