Х.Баттулга: Монгол яллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр АН-ын удирдлагууд нэр дэвшигч Х.Баттулгын хамт 01:10 цагийн үед мэдээлэл хийлээ.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Одоогоор саналын дүнгээ ирүүлээгүй 40 орчим хэсэг байна. СЕХ-ноос өгсөн дүн мэдээнээс үзвэл, тус намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50.7 хувийн саналыг авснаар ялагч болсон...
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ.
Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. Тиймээс Засгийн газар...
Нийслэлд орон сууцны үнэ 9.9 хувиар өсжээ
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.9, өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны 4 дүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.84 сая төгрөг байв. Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая...
Д.Эрдэнэбат: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явна
https://www.youtube.com/watch?v=dODfZc3e9xU
МХЕГ-ын дарга Б.Баасандорж ЖАЙКА-ын суурин төлөөлөгчтэй уулзаж санал солилцлоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 20 жил болж байгаа. 200 гаруй хууль, 4400 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг” гээд цаашид мэдээллийн нэгдсэн сан байгуулж, үйл ажиллагаагаа цахимжуулах, сургалтын...
Ерөнхий сайд Б.Лхагвасүрэн гуайг эргэжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн БНСУ-д ходоодны хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон. Тэрбээр үргэлжлүүлэн эмчлүүлж буй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.
Түүнд хийсэн хагалгаа 7 цаг...
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг олгоно
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэснийг хэллээ.
Тодруулбал, 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр өнөөдрөөс ирэх сарын 7-ны хооронд ногдол ашиг хүртэхээр болж байна. Хэрэв аудитын байгууллага дүгнэлтээ хуулийн хугацаанд багтаан хийж дуусгавал нэг өдрийн...
Цэцэрлэгийн насны 59891 хүүхэд цахимаар бүртгүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил өнгөрсөн 14 хоногт Засаг даргын зүгээс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газар мэдээлэл хийв. Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн элсэлт, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн хичээлийн...
Сүхбаатарын талбайд “Номын баяр” болж байна
“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор төв талбайд эхэллээ.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн номын баярыг улсын хэмжээнд зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн...
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.Цөлжилтийн эсрэг конвенцын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 09-21-ны өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болжээ. Тус олон улсын арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцсон байна.
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
85%
1kmh
40%
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-13
°
Лха
-14
°
Пүр
-15
°
- Advertisement -





































