УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэснийг хэллээ.
Тодруулбал, 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр өнөөдрөөс ирэх сарын 7-ны хооронд ногдол ашиг хүртэхээр болж байна. Хэрэв аудитын байгууллага дүгнэлтээ хуулийн хугацаанд багтаан хийж дуусгавал нэг өдрийн өмнө ч болов ногдол ашгийг тараах нь зүйтэй.
Учир нь хөдөө, орон нутагт зудын нөхцөл арилаагүй байгаа тул иргэдийн гар дээр чирэгдэлгүй хуваарилахаар ажиллаж байна гэсэн тайлбарыг ЗГХЭГ-ын дарга хийлээ.