Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг дахин нэг сараар сунгана
Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ.
Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт...
Б.Пүрэвдорж:Бэлчээр хамгаалах хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлэхийг шаардаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлт бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. /2019.01.18/
Дүгнэлтэд:
-Нийт малчин түмэн, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Монгол Улсын хамгийн чухал салбарын нэг болох мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Та бид...
“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 хүүхэд нэгэн зэрэг уншлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож Сүхбаатарын талбайд уншлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон...
Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг Хиймэл оюун ухаан байх болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.05.14) Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандан үг хэллээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин...
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн үр дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.
Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн...
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав-
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.
Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн...
Автомашины улсын дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт оруулав
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар автомашины улсын дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.
Замын цагдаагийн газраас энэ сарын 25-ны бямба гарагт тэгш тоогоор төгссөн, 26-ны ням гарагт сондгой тоогоог төгссөн автомашиныг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гараг болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Түүнчлэн автоззамын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн...
Монгол иргэд Сингапур руу 30 хоног визгүй зорчих боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичгийг харилцан солилцжээ.
Ингэснээр Монгол Улс, Сингапур улсын иргэд энэ сарын 8-наас эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байна. Дээрх ноот бичгийг солилцохоос өмнө визгүй зорчих хугацаа 14 хоног байсан юм.
Дашрамд дурдахад Сингапур Улс...
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
84%
1kmh
40%
Ням
-18
°
Дав
-14
°
Мяг
-12
°
Лха
-15
°
Пүр
-14
°
- Advertisement -






































