-12.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Онцлох

Featured posts

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганд өнөөдөр танилцууллаа. “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжсэн. Хөтөлбөрт туссан асуудлуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, нийт ард иргэдээ 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж...

Орон сууцтай холбоотой анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Судлаачид Монгол...

Орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлтэй танилцав

Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Судлаачид Монгол...

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдах захирамж гарлаа

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох...

Хүн бүр сонирхдог ч тэр бүр зориглон ордоггүй шүхрийн салбарт томилогдсон минь албандаа эргэлтгүй зүтгэхийн эхлэл болсон

“Хязгааргүй мөрөөдлийг тээж, түүнийхээ төлөө өөрийгөө дайчлан, хичээж байгаа хүн бүр хамгийн “үзэсгэлэнтэй” харагддаг. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг. Өнөөдөр биш ч маргааш нь заавал биелдэг юм, зорьж л чадвал хэмээн ярих дэслэгч Энхмэндийн Ширнэнг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Тэнгэрийн цэнхэр мандалд дүүлэн нисэх зоригт шонхор, энхийг сахиулагч, спортын олон төрлийн амжилтын эзэн тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч, шүхрийн...

Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулсан "Аврагч гудамж"

Алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч" гудамжийг Өлгий сумын 13 дугаар багт байгууллаа. Тус гудамж нь 120 метр урттай бөгөөд “Аврагчийн хөшөө”-г сүндэрлүүлж, явган хүний замын хэсэгт ногоон байгууламжийг бий болгон, орчны тохижилтыг хийсэн байна. 

Агаарын хөлгөөр аврах ажиллагаа явуулах дадлагыг Хөвсгөл нуурт хийв

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр  Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал...

Х.Нямбаатар: Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
52%
0kmh
6%
Бям
-14 °
Ням
-16 °
Дав
-13 °
Мяг
-17 °
Лха
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ