Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар Ардын Их Хурлын ордонд угтан авав.
Дараа нь БНХАУ-ын дарга, гэргийн хамт “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор...
Дэлхийн банкны байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Бенуа Боскет тэргүүтэй байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал...
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд,-Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улс, Кувейт Улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг...
Д.Амарбаясгалан: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажилтай танилцлаа. Тус төслийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын түүхийн эдэд тулгуурласан Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэж...
Сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ цахимаар хэрхэн мэдүүлэх вэ?
https://www.youtube.com/watch?v=mx62uzDzj1g&feature=emb_logo
“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон...
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.05.25) Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны...
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Шваб нар гарын үсэг зурлаа. Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж...
Д.Тогтохсүрэн: УИХ-ын сонгуулийг 50х50 харьцаатай холимог системээр явуулахаар төсөлд туссан
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн тухайд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-д суудалтай гурван намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг дээрх хуулийн төслийг боловсруулаад байна. Үндсэн хуульд 21-ийн 4 дүгээрт зааснаар, сонгууль болохоос...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
61%
1kmh
40%
Мяг
-10
°
Лха
-15
°
Пүр
-17
°
Баа
-18
°
Бям
-17
°
- Advertisement -






































