-17.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 6, 2025

Улс төр

ШХА-ны газрын захирал, хатагтай Стефани Бурритэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, хатагтай Стефани Бурри-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Стефани Бурри УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, дэлхий дахиныг хамарсан COVID-19-ийн цар тахлаас сэргийлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж, Монголын парламент холбогдох шийдвэрийг хугацаа алдалгүй гарган хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн цаашид авах арга...

МАН-ын бүлэг: Гадаад хэлийг сургалтын хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэж тогтжээ

УИХ дахь МАН-ын бүлэг /2023.06.26/ хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ.  Нэгдүгээрт, Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үеэр УИХ-ын зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бүлэг завсарлага авсантай холбогдуулан цаашид баримтлах байр суурийн талаар ярилцжээ. Улмаар бүлгийн...

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганы...

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатанд 240 гэрчийг дууджээ

 Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр (2023.03.13) Төрийн ордонд эхэллээ.   Энэ удаагийн буюу гурав дахь шатны сонсголд...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн...

Өрийн босгыг 2021 онд 60 хувьд барина

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн юм. Тэрбээр, "Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан. Эдийн засгийн үзүүлэлт ийн унах болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан. Мөн...

Монгол Улсын хүн ам 2045 онд таван сая хүрнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулага мэдээллийг сонсов. Хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 2030 онд дөрвөн сая, 2045 онд таван сая хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр төрөлт тогтвортой өсч байгаа ч ахмад настны тоо илүү хурдацтай өсч, нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2030...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний...

Л.Оюун-Эрдэнэ: Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа,...

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо

“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу  2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
snow
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
85%
1kmh
40%
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-13 °
Лха
-14 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ