Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа, ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд авч хэрэгжүүлнэ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нарт даалгалаа.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өвлийн улирлын амралтаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах, салбаруудын төлөвлөгөөнд тусган салбар...
Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбат үргэлжлүүлэн ажиллана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд тус компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.
Тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцох үеэрээ энэ сарын 28-нд тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъянтай уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Засгийн газар 30 гаруй асуудал хэлэлэцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлт, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт...
Монголын хилээр өнөөдөр 117 вагон түлш орж ирнэ
ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 117 вагон, ойрын 4 хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзах үеэр дээрх мэдээллийг УИХ-ын даргад өгөв. УИХ-ын даргын зүгээс уг асуудалд анхаарч, ОХУ-ын Холбооны хуралтай удаа дараа холбогдсон...
Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ
Татварын цогц шинэчлэлийн эхлэлийг иргэд, ААН-үүдээс ирсэн саналд үндэслэн хийснээр бодитой үр дүнд хүрнэ гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа хуулиас давсан дүрэм, журам, стандартуудыг цэгцэлж шийдэхээр ажиллаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ татварын зөв бодлого, хөшүүргээр дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэдгийг өнөөдөр “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэртэй танилцах үеэрээ онцлов. ААН-үүдийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, татварын шинэчлэлд саналыг нь тусгах зорилгоор УИХ-аас дотоодын...
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын...
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртайг 16 настнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцоллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
56%
0kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-16
°
Мяг
-17
°
- Advertisement -









































