Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохиндер Пратап Сингх-ийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн түүхтэй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртнээс түүх, соёл, бурхан шашны хэлхээ холбоотой гэдгийг тэмдэглэлээ.
Мөн “Оюун санааны хөрш” Энэтхэг...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Тэрбээр уулзалтын эхэнд хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн...
ЕТГ: Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан мэдээлэл нь хуурамч тул хуулийн байгууллагад хандсан
2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хийсэн дүрс бичлэгийг ашиглаж хятад хэлээр мэдээлэл бэлтгэн, олон нийтийн сүлжээнд байршуулсан асуудлыг залруулж мэдэгдэл гаргасантай холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Тэрбээр “Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцлоо.
Тэрбээр цар тахал, дайн Засгийн газарт сорилт авчирсан. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дэнслэн, үнэн байж, хамтдаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг эрмэлзэж хувийн хэвшилтэй хоёр жил гаруйн хугацаанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ. Ерөнхий сайд эдийн засгийн...
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн...
Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа
Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо.
Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо.
Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод...
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах,...
Ирээдүйн өв сангийн тухай хуультай холбоотой асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар "Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай", Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын...
Монгол Улсын Их Хурал анх удаа хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээ хийнэ
Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Өөрийн үнэлгээ нь ОУПХ-ны “Парламент ба Хүний эрх”, “Парламентын жендэрийн мэдрэмжтэй байдал” өөрийн үнэлгээний аргачлалд үндэслэн тодорхойлсон асуултуудыг хамрах бөгөөд нэгдсэн болон салбар хэлэлцүүлэг хэлбэрээр явагдана.
Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.
Ерөнхийлөгч хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг өргөн, өв соёл, үнэт зүйлийг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
2kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-16
°
Мяг
-17
°
- Advertisement -








































