БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчдийг Монголд Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны шинэ жарны босгон дээр ноён Жансамон Жаняаладыг БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайдын түвшинд Монгол Улсад албан...
Монгол-Вьетнамын бизнес форум Ханой хотноо боллоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр оролцлоо.
Форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим...
Монгол, Вьетнамын хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг хэвлэлд мэдээлэл хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, эртний түүхэн улбаатай, найрсаг харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр эх орондоо найрсаг дотноор хүлээн авч...
Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэгт зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГҮҮД:
1. “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс...
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийж, санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ.
Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ванг Тыөнг гэргий Фан Тхи Дамын хамт Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтлаа.
Г.Занданшатар: НӨАТ-ын тухай хуулийн мөрдөлтийг сайжруулснаар 534.35 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжтой
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.
Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх...
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16
°
C
-16
°
-16
°
65%
1.7kmh
5%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-15
°
- Advertisement -









































