Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав.
Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг...
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.10.18) болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг...
У.Хүрэлсүх: Монгол Улс ногоон хөрөнгө оруулагчид, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад үг хэллээ
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр чуулга уулзалтын “Ногоон Торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож,...
Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг улам бүр баталгаажуулах, Монгол...
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэдэд хурдан шуурхай, хялбар байдлаар үр дүнтэй үйлчлэх шүүхийн хүртээмж дээшилнэ, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болно.
Шаардсан мөнгөн дүнгээсээ их хэмжээний зардал үүсгэн хэт урт...
Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан боловсруулсан холбогдох бусад хуулийн төслийг гүйцээн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотынавто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.18) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Фиона Блайтад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Монгол Улс Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Их Британи...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны...
НББХ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 дугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны...
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2023.10.17) хуралдаан 15 цаг 17 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас энэ сарын 13-ны...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
11%
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-17
°
Лха
-16
°
- Advertisement -









































