-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

Засгийн газар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргажээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд коронавирусний тархалт эрчимтэй байгаа тул ирэх сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох саналыг УОК гаргаад байсан. Улмаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах саналаа Засгийн газрын өнөөдрийн...

ТБХ: Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан 09 цаг 04 минутад гишүүдийн 63,1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн...

Хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна. Хоногт илрэх коронавируст халдвартай хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх хугацаанд хөл хорио тогтоох саналыг УОК-т даваа гарагт хүргүүлсэн юм. УОК-ын хуралдаанаар тус саналыг дэмжиж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшинд шилжих саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон...

Ерөнхийлөгч хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье”...

Л.Оюун-Эрдэнэ: Вакцин авах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн...

"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалт боллоо

Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран өнөөдөр (2021.03.30) "Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Н.Ганибал, Б.Жаргалмаа болон 21 аймаг, нийслэлийн бүх...

БСШУСБХ: Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус...

С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх...

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ирэх долоо хоногт буюу энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-нд намын бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 3 дугаар сарын 29-ний даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлж, томилох шийдвэрт хориг тавихаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. “АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
1kmh
75%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ