-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Улс төр

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад өнгөрсөн сард томилогдон ирсэн НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2003 оноос хойш НҮБ-д ажиллаж, сүүлийн жилүүдэд Зүүн хойд Азид ажиллаж байсан буюу бүс нутгийн нөхцөл байдлын талаар мэдлэгтэй хүн манай улсад томилогдон ирсэнд таатай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн НҮБ Монгол Улсын хөгжлийн бодлогыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг...

2019 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех улс /БНЧУ/-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Ярослав Кубераг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр болж буй энэхүү айлчлал бодит үр дүнтэй, хамтын ажиллагааг шат ахиулах суурь...

Гэмт хэрэгт холбогдсон дипломатуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэв. Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээллийг ГХЯ-наас тус байнгын хороонд ирүүлжээ. Үүнд, гадаад улс орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл байгаа юм. Мөн төрийн албаны, улс төрийн намуудын...

Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ. Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг хүлээн авч, ноён Ярослав Кубера гэргийн хамтаар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буйг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны...

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны...

Улсын Дээд шүүх “ШИНЭ” намыг бүртгэлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачлан өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ намын хүсэлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцэж бүртгэж авлаа. Тус нам Монголын улс төрийн 34 дэх намаар ийн бүртгэгдэж байна. Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ. Ингэснээр дээрх...

УИХ-ын дарга Г.Занданшатар Биата Транкманыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.12) Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч,...

“Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Фэско” группийн хамтарсан нүүрсний терминал байгуулах ТЭЗҮ бэлэн болжээ

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа. Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он...

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ирэх сарын 3-нд албан ёсоор айлчилна. Айлчлал нь хоёр ард түмний түүхийн хэлхээт Халх голын дайны ялалтын 80 жилийн ойтой зэрэгцэж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Тухайлбал, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
0kmh
40%
Лха
-8 °
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ