Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын...
Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын...
Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг ард нийтээрээ батлах нь зүйтэй
Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, нэгтгэх хэлэлцүүлэг хийх шийдвэртэй холбоотойгоор Ардчилсан намын зөвлөл хуралдаж, байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын зөвлөл 2017.07.31-ний өдөр Ардчилсан үндсэн хууль 25 жил Монгол Улсыг Ардчиллын замаар хөтлөх, Ардчилсан парламентыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаарх мэдэгдэл гаргаж байсан. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтээ санал нэг байгаа. Харин үндсэн хуулийг өөрчлөхөд үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа тухайгаа зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат...
Ерөнхийлөгч томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарт зарлиг гардууллаа.
Зарлиг гардуулахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дараах зарлигуудыг шүүгч нарт уншиж сонордууллаа.
Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг 18...
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 05-р сарын 30-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хоригийг хүлээн авлаа.
Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн...
Шадар сайд Ө.Энхтүвшин Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцов
ОХУ-ын Санкт-Петербург хотноо эхэлсэн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Шадар сайд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан эдийн засгийн коридор байгуулахыг зорьж байгааг тэмдэглэв. Мөн бүс нутагт тулгарч байгаа эдийн засгийн сорилт, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэв.
Хуралд оролцогсод глобалчлалын сөрөг үр дагавар ядууралд...
Ерөнхий сайд Налайх дүүрэгт ажиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын 8-ны бямба гариг буюу амралтын энэ өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч 4 дүгээр сард ажил нь эхэлсэн, энэ оны 11 дүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй...
Х.Баттулга: Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг иржээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зэрэг салбарын сайд, удирдлагууд, мэргэжилтнүүд...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо...
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо
Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн 03-ны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
2kmh
40%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
- Advertisement -








































