Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг даалгав
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа.
Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх...
Хэнтий аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хотод ажиллаж байна. Ерөнхий сайд төрийн албан хаагчидтай уулзахдаа дараах үүрэг даалгавруудыг өглөө.
Орон нутгийн төсвийг үр ашигтай, хяналттай зарцуулах, онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоодын томилолтоос татгалзах, үр ашиггүй найр наадам хийхгүй байх, ажлын байранд архидан согтуурахгүй байх, даруухан, ёс зүйтэй ажиллах, ажлыг цаг тухайд нь шуурхай хийх, цаг баримтлах, аливаа хурал, ажлыг яг төлөвлөсөн цагтаа эхлүүлж...
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ
Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.
2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад...
Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 27 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдаанаар Улсын нөөцөөс улаан буудайн үр гаргаж, нөхөн бүрдүүлэх тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Консулын газар нээх тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн халамжийн сангийн өр төлбөрийн талаар хэлэлцэх юм. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн талаар авах...
ЭЗБХ: “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэв
Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 68.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэжээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэн, тус тайланг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар танилцууллаа.
2019 оны 4 дүгээр...
Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хүлээлгэн өгөв
“Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын багийн санал, дүгнэлтийг хүлээлгэн өгөв.
Уг ажлын багийг өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын даргын захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын баг өнгөрсөн хугацаанд Оюутолгойн орд газарт хэд хэдэн удаа ажиллаж, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хэрэгжилт Монгол Улсын...
Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүн, Сангийн...
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь...
Нөхөн сонгууль явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Нөхөн сонгууль 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэнтийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөнө
МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралд оролцогчид Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН өрсөлдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргав.
Ийнхүү МАН дээрх тойрогт өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр 12.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр тогтлоо.
УИХ-ын ноднин намрын чуулганаар, нөхөн сонгуулийн товыг энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар тогтож, сонгуулийн зардлыг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр батлах, энэ зардлыг Засгийн газрын...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-23
°
Ням
-15
°
Дав
-12
°
- Advertisement -






































