-9.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

Засгийн газар шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт батална

Засгийн газар өнөөдөр хуралдаж, 27 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх юм. Мөн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын...

Чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын эхэнд Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн боломж УИХ-д байгаа

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх...

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж буйгаа зарлалаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулах болсноо өнөөдөр албан ёсоор зарлав. Энэ үеэр Л.Болд гишүүн, “Өнгөрсөн онд нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөхөд Ж.Батзандан, Д.Мурат гишүүн болон миний бие эсрэг санал өгсөн. Үүний улмаас АН-ын удирдлагууд Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх, Д.Мурат гишүүн бид хоёр сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. АН бол гишүүнээ хөөдөг коммунист нам байхгүй хэмээн үзэж би намаасаа гарах...

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлиг гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “…Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны...

Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат...

Татварын багц хуулиар аж ахуйн нэгжүүдэд дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулган нээж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Татварын багц хуулийн асуудлаар Сангийн яамны ажлын хэсгийг сонсоно Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцсэн. Нэгдүгээрт, Татварын багц хууль орж байгаа. Энэхүү хуульд эерэг, сөрөг олон зүйл бий. Бид Татварын багц хуулийг дэмжээд явах нь...

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж, Цэргийн гавьяаны одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр...

Ерөнхий сайд Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд эхэлнэ. Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв. Энэ дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
57%
0kmh
87%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-19 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ