“Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг...
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:
Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт
Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад
Боловсруулсан түлшний үйлдвэрийн...
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд боллоо.
Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын оролцоо чухал гэлээ.
Цаашид Норвегийн...
УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 33 дугаартай захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон...
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 343 өргөдөл ирж 316-г нь шийдвэрлэжээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Өргөдлийн байнгын хороонд хандаж 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 343 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан 2 удаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, 2 удаа иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 316 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 27 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд...
Уяачдад Монгол Улсын цол хүртээв
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.
Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн...
Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст...
УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцсэнээр 2018 оны намрын ээлжит чуулганыг хаана.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, зардлын хэмжээг батлах тухай болон 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн өнөөдөр БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга нарыг томилох...
Д.Дорлигжав дүүгийнхээ хамт батлан даалтад гарлаа
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэснээр батлан даалтаар суллагдаж байна.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" гэх зүйлийг ярьж, мөн Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард тэднийг саатуулаад байсан билээ.
Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны хуралдаанаар Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцруулах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжлээ.
Ц.Цогзолмааг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах журмыг зөрчиж Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх үндэслэлээр огцруулахаар болсон гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Сайдуудын асуудлыг яаралтай шийдэх ёстой байсан ч сунжирсаар байгаад өдийг хүрчихлээ. Олон хууль зөрчигдсөн учир хууль...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
40%
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
Бям
-22
°
- Advertisement -







































