Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэсэн шийдвэрийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Ингэснээр батлан даалтаар суллагдаж байна.
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларыг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан" гэх зүйлийг ярьж, мөн Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард тэднийг саатуулаад байсан билээ.