Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж, Төрийн албаны зөвлөлд зөвлөсний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.
11 дүгээр сарын 13 буюу өчигдрийн...
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Өчигдөр буюу энэ сарын 12-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр албан тушаалаас огцруулахаар санал нэгдсэн юм. Харин өнөөдөр болж буй МАН-ын бүлгийн хуралдааны үеэр 20 гаруй гишүүн асуулт асууж, санал хэлсэн байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний...
Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал хариуцсан комиссар Невен Мимицаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Невен Мимицаг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, хамтын ажиллагааны 30 жилийн ойн өмнө Европын холбоо манай улсад төлөөлөгчийн газраа нээх гэж буйд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг нь үр ашигтай байсныг дурдаж, Европын холбооны төлөөлөгчийн...
УИХ энэ долоо хоногт ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна
Долоо хоногийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ.
Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаагүй юм. Өчигдөр өглөө даргын Зөвлөлийн хуралдааныг зарласан боловч одоо болтол хуралдаагүй юм.
Ингэснээр энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй гэсэн үг юм. Хэлэлцэх асуудал ийнхүү батлагдаагүй...
Ерөнхийлөгч шинээр томилогдсон зарим шүүгч нарт зарлиг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон зарим шүүгч нарт шүүгчээр томилсон зарлигаа гардуулж, амжилт хүсэхийн зэрэгцээ ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гардуулахдаа “Шүүгчээр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсье. Шударга ёс алдагдаж, шүүгч нарын нэр хүнд муу, нөхцөл байдал хүнд байгаа үед хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаагаа ухамсарлаж ажиллаарай” хэмээн сануулав.
Г.Занданшатар: Монголын засаглал илүү шударга, хариуцлагатай, нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд болсон “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо.
Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, Зөвлөлдөх ардчиллын санал асуулгыг нэвтрүүлэн...
Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг...
Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн...
2019 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн...
Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд ИЖБ-ээ өргөн барьж, Ерөнхийлөгчид бараалхав
Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
72%
0kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-8
°
Баа
-20
°
- Advertisement -









































