Сонгинохайрхан дүүрэгт “Хүүхдийн мөрөөдөл” арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү баярт тус дүүргийн 18,19,23,27,29 дүгээр хороодын 1000 хүүхэд хамрагдаж урлагийн тоглолт үзэж бэлэг авсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, Сонгинохайрхан дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.
Тэрбээр “Хүүхэд багачууд бол Монголын ирээдүй. Тийм учраас бид хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” гэв. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачууд Н.Учрал гишүүнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө хуваалцаж, хүүхэд насны гэгээн дурсамжаа нэгээр нэмсэн юм.