Утааг бууруулах зарим шийдлүүдийг танилцуулах үзэсгэлэн Төрийн ордонд өнөөдөр гарлаа. Уг үзэсгэлэнг ирж сонирхсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр эрхэм Ерөнхий сайд маань утаанаас салах гайхамшигт арга олсон талаараа сэтгүүл нарт дуулгасан байна. Тодруулбал, тэрбээр "Хонины нэхийгээр гэрээ дулаалбал нүүрс бага түлж, утаанаас сална" гэж ярьж олныг гайхшруулаад авлаа. Юм мэддэг хүнд ичмээр дамшиг даа гэдэг шиг утаатай олон жил тэмцэж байгаа нийслэлчүүд маань үүнийг сонсвол бараг уур нь хүрэхээр басамжилсан шийдэл яриад зогсож байх юм.
Ийм зүйл яриад зогсож байхдаа ичихгүй байгаа хүн нийслэлчүүдийг утаанаас нь салгаж чадахгүй гэдэг нь бараг ойлгомжтой гэлтэй. Тиймээс арай амьдралтай шийдэл олох өөр Засгийн газрын тэргүүнтэй болтол бид утаан дундаа амьдарсаар байх бололтой юм аа.