Шинэ он гарсантай зэрэгцэн татвартай холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэж улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа зарим өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Тухайлбал “Сүү” хувьцаат компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Энэ талаар тус компанийн зүгээс “ Өнгөрсөн зун ихэнх нутгаар гандуу байсан төдийгүй малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасаж, өвөлжилт хүндэрч байгааг харгалзан малчид, фермерүүдээс татан авдаг сүүнийхээ үнийг нэг литр тутамд 200 төгрөгөөр нэмж байгаа” гэсэн тайлбарыг өгөөд байна.